Оюутнууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд “Монголын Үндсэн хуульт ёс” хичээлийн сэдвийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийн ордон, түүний музей, хуралдааны танхим, бүтэц, зохион байгуулалттай танилцав.